Хятадад саатуулагдсан 3 дахь иргэн багш мэргэжилтэй байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРОТТАВА. /ТАСС/. Хятад улсад саатуулагдсан Канадын 3 дахь иргэнийг Сара
Макайвер гэдэг бөгөөд тэрбээр багш мэргэжилтэй аж. Энэ тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.
Сара Макайвер нь Канадын Альберта мужаас ирсэн эмэгтэй бөгөөд Хятад улсад ямар
хичээл заадаг байсан нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх
баригчид Канадын дипломатч асан Майкл Ковригийг баривчлан саатуулсан юм. Хожим
нь Канадын өөр нэгэн иргэн Майкл Спэйворыг саатуулсан тухайгаа мэдэгдээд байсан. Майкл Спэйвор нь “Paektu
Cultural Exchange” олон улсын төрийн
бус байгууллагыг эзэмшдэг аж. Энэ байгууллага нь БНАСАУ-д аялал жуулчлалын үйл
ажиллагаа явуулахаас гадна хоккейн тоглолтуудыг зохион байгуулдаг байна. Тус
хоёр иргэнийг Хятад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл
гаргасанд буруутгаж байгаа аж.