Цаатан иргэдийн амьдралын түвшин сайжирч байна

Орон нутагт
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 12:44:50

Хөвсгөл аймаг нь олон ястны өлгий бөгөөд 6 дахь хошуу мал болсон цаа маллан амьдардаг цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн хөтөлбөр хангалттай хэрэгжиж байна гэж үзжээ. 

“Тайгад амьдардаг цаатан тэтгэмж” олгох журмын дагуу сар бүр 126 хүүхдэд /сарын 65450 төгрөгөөр/ 8,246,700 сая төгрөг, сар бүр 206 том хүнд /сарын 130900 төгрөгөөр/ 26965.4 сая. төгрөг нийтдээ 35146.6 сая төгрөгийг олгож байна. Өнөөдрийн байдлаар нийт 561 цаатан үндэстэн байгаа бөгөөд үүнээс халамжийн тэтгэвэр авч буй 334 цаачин, үүний 128 нь хүүхэд, 206 нь том хүн, 1610  цаа буга байгаа аж.

Хөтөлбөр хэрэгжсэнээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон, цаан сүргийн тоо толгой өссөн, хүүхдүүдээ их дээд сургуульд сургадаг болсон, эрүүл мэндийн үзлэг оношилогоонд хамрагддаг болсон, аялал жуулчлалаас тодорхой орлого олдог болсон гээд олон үр дүн гарчээ. Харин Тува хэлийг заах мэргэжлийн багш байхгүйн улмаас энэ асуудал шийдэгдэхгүй байгаа аж.

 Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд