Бат-Өлзий сум төвийн хороололдоо зургаан ширхэг камер суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 21:54:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/605 дугаар захирамжаар "Камержуулалт-1" аяныг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.


Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилготой уг аянд сумд идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал, Бат-Өлзий сум 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 360 градус эргэдэг 6 ширхэг камерыг сумын төвийн хороололд суурилуулжээ. Мөн Төгрөг сумын худалдаа эрхлэгч иргэд өөрсдийн хүнсний дэлгүүрийн гадна, дотор талыг бүрэн хянах хяналтын камер, гэрэлтүүлийг тавьж, аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.


10,3 сая төгрөгийн шагналын сантай тус аянаар орчин тойрноо камержуулж, гудамж талбай, олон нийтийн газар, орон байранд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад хувь нэмэр оруулсан иргэн, сум, байгууллагыг шагнан урамшуулах юм.

Холбоотой мэдээ