ӨНӨӨДӨР: "Bloomberg Finance Forum" болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-12-17 08:37:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сангийн Америкийн соёл-мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “E-Pub” хүртээмжтэй форматын цахим ном бүтээх чадавхыг бэхжүүлэх олон улсын сургалт болно.

09.00 цагт Цагдаагийн сургалтын төвд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь" сэдэвт модуль сургалт зохиогдож байна. Утас:96111112

09.30 цагтBlue Sky зочид буудалд "Bloomberg Finance Forum" болно. Утас:88118801

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70001286

11.00 цагт Налайх дүүргийн Соёлын ордонд ОБЕГ-аас аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 86150069

11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт НӨАТ-ын тухай хууль хэрэгжүүлэгч жишиг худалдааны төвийн нээлтийн өдөрлөг болно.

12.00 цагт Хангарьд ордонд НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88002923

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАН-ын гишүүд дэмжигчид улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон, хулгай, дээрмийн гэмт хэргийг илрүүлэлтийн талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ. Утас:88767828

15.00 цагт ХЗДХЯ-нд "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн Үндэсний зөвлөлийн хурал болно.

16.00 цагт НҮБ-ын байранд ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх Орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна. Утас: 99112652

Холбоотой мэдээ