Канад, Мексик, АНУ худалдааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-30 11:01:20

ОТТАВА. /ТАСС/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето нар Буэнос-Айрес хотод "NAFTA" буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг залгамжлах худалдааны шинэ гэрээнд гарын үсэг зурна гэж телевизийн “CTV” суваг мэдээлэв.


Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод эхэлж буй “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсон байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд Жастин Трюдог Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд дагалдах аж.


Канад, Мексик болон АНУ жил гаруй үргэлжилсэн яриа хэлэлцээнд цэг тавьснаар, өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлчээр худалдааны шинэ хэлэлцээр байгуулахаар тохиролцсон юм. Д.Трампын санаачлагаар Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэ нөхцөлтэйгээр дахин байгуулах тухай яриа хэлэлцээг талууд 2017 онд эхлүүлсэн билээ. 

Холбоотой мэдээ