БНСУ: Харуул хамгаалалтын цэгүүдийг татан буулгах ажил дуусч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-29 16:02:50

СӨҮЛ. /ТАСС/. Хоёр Солонгосын хил дагуу байрлах харуул хамгаалалтын 20 цэгийг татан буулгах ажлыг талууд ирэх баасан гарагт дуусгана гэж БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чве Хён Су хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


Хурцадмал байдлыг намжаах, гэнэтийн сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хоёр Солонгосын эрх баригчид Панмүнжом орчмын харуул хамгаалалтын 10 цэгийг татан буулгахаар тохиролцоод байсан юм.


Түүнчлэн цэрэггүй бүсийн ойр орчмыг минагүйжүүлэх ажил ахицтай байгаа талаар Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. 

Холбоотой мэдээ