Чилид хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-17 11:19:27

САНТЬЯГО. /Kyodo/. Чилийн төвийн нутгийн эрэгт өчигдөр оройн 22:54 цагт 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Чилийн эргийн зарим бүс дагуу цунамийн гурав гаруй метр өндөр давлагаа үүсэх төлөвтэй байна гэж Хавайд төвтэй Номхойн далайн цунамигаас анхааруулах төв мэдээллээ.

30 см-ээс нэг метр өндөр цунамийн давлагаа Номхон далай орчмын өргөн уудам бүсэд, үүний дотор Перу, Мексик, Эквадор, Шинэ-Зеланд болон Индонезид хүрэх эрсдэлтэй.

Газар хөдлөлтийн голомт нь Чилийн нийслэл Сантьяго хотоос 230 орчим км зайтай ажээ.

Хана нурсны улмаас нэг хүн дарагдан амь эрсэджээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд