“Гүн гэрийн гүнж” шинэ дуурийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-07 09:06:34

Хүннү гүрний 2225 жилийн ой, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 65 насны ойн хүрээнд “Гүн гэрийн гүнж” үндэсний шинэ дуурь өнгөрөгч амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ.

Энэхүү 3 бүлэг 5 үзэгдэл бүхий тус дуурьт Хүннү гүрний 2000 гаруй жилийн бодит түүхээс сэдэвлэсэн Хүннү улс Хан улсын хооронд эвийн найрамдлыг тогтоож чадсан тэрхүү хатан хүний тухай өгүүлэх юм.

Бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухаан бүгдийг мэдрэх боломжтой.

Дуурийн найруулагчаар СТА Б.Сүхээ, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, хувцасны зураачаар СТА Г.Оюун, ерөнхий хормейстерээр Н.Дашбямба, бүжиг дэглээчээр Н.Чинзориг нар ажиллажээ.

Гол дүрүүдэд СТА Э.Бумхүү, Ш.Наранчимэг, Ж.Бямбажав, Д.Эрдэнэ-Очир, Ч.Энхтайван, Б.Энхнаран, О.Хүрэлбаатар, Б.Батжаргал нар тогложээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ