Японы зээлжих зэрэглэлийг бууруулжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-09-17 10:58:58

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг буурууллаа гэж АНУ-ын үнэлгээний "Standard & Poor's" агентлаг мэдэгдэв.

Японы зээлжих зэрэглэл "АА-" байсныг нэг шатаар бууруулж, дээрээсээ тав дахь зэрэглэл буюу "А+" болсон байна.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн “Абэномикс” эдийн засгийн бодлого нь ирэх 2-3 жилд төсвийн зээл төлөх чадварыг нэмэгдүүлэх төлөвгүй байна гэж "Standard & Poor's" агентлаг мэдэгджээ.

Дээрх байгууллага хамгийн сүүлд 2011 оны нэгдүгээр сард Японы Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулж байжээ.

Энэ удаа зээлжих зэрэглэл нь буурснаар Японыг Ирланд, Израиль зэрэг оронтой ижил түвшинд аваачиж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд