НҮБ-ын Байгаль орчны асуудал хариуцсан тэргүүн огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-21 11:20:06
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /UPI/. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тэргүүн Эрик Сольхайм албан тушаалаасаа огцорлоо. Эрик Сольхаймын албан тушаалаасаа огцорч байгаа нь түүний аяллын зардалтай холбоотой ажээ.


“Миний огцорч байгаа асуудал НҮБ-ын ашиг сонирхолд нийцсэн хэрэг гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Үүний зэрэгцээ тулгамдсан асуудлууд гарч ирж байгаа ч гэсэн бидний хамтран бий болгосон ололт амжилтуудаар хүн бүхэн бахархана гэдэгт итгэж байна” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.


НҮБ-ын дотоод аудитын газар Эрик Сольхаймын аяллын зардалд шалгалт хийж, 668 хоногийн 529 хоногт тэрбээр 488 518 ам.долларыг зөвхөн аялалд зарцуулсныг тогтоосон байна. Түүний энэ зардал нь 2014-2017 оны хооронд зарцуулсан хэмжээнээс хоёр дахин их аж.


НҮБ-ын албаны хүмүүс түүний энэ их хэмжээний хяналтгүй зардал нь манай байгууллагын нэр хүндийг эрсдэлд оруулж байгаа бөгөөд зарим гишүүн орон түүний үйлдлээс болж санхүүжилтээ зогсоох магадлалтай гэж үзжээ.

Холбоотой мэдээ