Олон нийтийн цагдаа нар замын ачааллыг 26 орчим хувиар бууруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-14 15:40:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр Олон нийтийн 28 цагдааг он дуустал Бага тойруу орчмын замд ажиллуулахаар шийдвэрлэв.

НИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны 7 дугаар  сарын 25-ны хуралдаанаар баталсан 127 тоот тогтоолын хүрээнд 10 дугаар сарын 24 хүртэл олон нийтийн цагдаа нарыг Бага тойруу орчимд ажиллуулах болсон. Энэ хугацаанд холбогдох албаныхны хийсэн судалгаагаар тухайн бүс нутгийн замын ачаалал 26.2 хувиар буурч, Энхтайвны өргөн чөлөөний 1 дүгээр эгнээгээр зорчих автобусны хурд нэмэгджээ.

Тиймээс НИТХ-аас Бага тойруу орчмын хөдөлгөөнд хяналтыг сайжруулж, авто замын ачааллыг бууруулах тус ажлыг үргэлжлүүлэн явуулах дээрх шийдвэрийг гаргаж холбогдох албанд хүргүүлэхээр боллоо.

Шийвэрийн дагуу олон нийтийн цагдаа нар 12 дугаар сарын 31 хүртэл хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөн, Энхтайвны өргөн чөлөөний автозамын 1 дүгээр эгнээний хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллах юм.

Холбоотой мэдээ