Хүнс тээвэрлэгч автомашинуудад хяналт шалгалт хийж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-13 21:30:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газар /НТГ/-аас нийслэлийн нутаг дэвсгэрт хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч ААН, байгууллагуудад хийж буй хяналт шалгалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ ажлын хүрээнд автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага, сүүн бүтээгдэхүүнийг савлах, хадгалах, тээвэрлэх журмын хэрэгжилтэд Автотээврийн улсын байцаагчид хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч байна.

Хяналт шалгалтын ажил нийслэл хотын нутаг дэвсгэрт болон хот хоорондын шугам замын 5 чиглэлд энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 3 ААН, байгууллагад зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 150 мянган төгрөгийн торгууль тавиад байна.

Холбоотой мэдээ