Арми хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэхийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-10 16:06:03

БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ болон Америкийн батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис нар Вашингтон хотод болсон дипломат үйл ажиллагаа болон аюулгүй байдлын асуудлаархи стратегийн хоёрдугаар шатны яриа хэлэлцээний үеэр хоёр улсын армийн тогтвортой харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлсэн байна.


"Бид арми хоорондын харилцаанд анхаарлаа хандуулж, стратегийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлж, сөргөлдөөнийг арилгахад хамтран ажиллах хэрэгтэй” гэж Вэй Фэнхэ онцлон тэмдэглэжээ.


"Арми хоорондын тогтвортой харилцаа холбоог бий болгоход талууд дэмжлэг үзүүлэх ёстой. Хятадын хүчирхэг байдал өсөн нэмэгдэж байгааг АНУ тогтоон барих бодолгүй байгаа бөгөөд Хятадтай харилцахад үүссэн санал зөрөлдөөн, үл ойлголцлыг даван туулна гэж найдаж байна” хэмээн Ж.Мэттис хэлсэн байна.

Холбоотой мэдээ