С-300-д цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-06 14:09:45

МОСКВА. /АиФ/. Сири улс Израилийн байнуудад цохилт өгвөл манай улс тус улсын С-300 системүүдэд цохилт өгөхөд бэлэн гэж Израилийн Иерусалим болон хүрээлэн буй орчин, соёлын өвийг хамгаалах асуудал эрхэлсэн сайд бөгөөд Орос- Израилийн засгийн газар хоорондын комиссыг хамтран даргалж буй Зеэв Элькин мэдэгджээ.


“Сирид С-300-г нийлүүлэх нь том алдаа байсан. Сирийн цэргүүд гартаа орсон техникээ зөв ашиглаж чаддаггүй. Цогцолборуудыг буруу ашигласнаар иргэний агаарын тээврүүдэд цохилт өгч болзошгүй” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ