Налайхын ЖДҮ эрхлэгчид брэнд бүүк сэтгүүлтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-05 15:49:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Налайхад үйлдвэрлэв” брэнд бүүк сэтгүүлийн нээлт болов. 

Тус дүүргийн ИТХ-аас ажлын байртай, орлоготой, амжиргаатай иргэдтэй болохын тулд үйлдвэрлэлийн салбараа бодлогоор дэмжихээр өнгөрсөн онд  “Налайхад үйлдвэрлэв” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд эл ажлын нэг хэсэг нь энэ аж.

Налайх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн байранд өнгөрөгч баасан гарагт болсон танилцуулга, нээлтийн ажиллагаанд Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН, ЖДҮ эрхлэгчид оролцов.

“Налайхад үйлдвэрлэв” брэнд бүүк сэтгүүлд тус дүүргийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй ЖДҮ, ААН-ийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл, зургийг нь багтаасан бөгөөд цаашид  цуврал болгон гаргахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ