Азийн 31 орны төлөөлөл гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-31 16:02:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газар, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвтэй хамтран тус улсын Хёго мужийн Аважи аралд зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцов.

Тус хурал нь Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Хурлаар Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 31 гишүүн орон, 5 зөвлөх орны зочид, төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ирэх 20 жилд хийж хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулсан байна.

Гамшгийн эрсдэлийг Азийн бага хурал маргааш буюу 11 дүгээр сарыэ 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ