Хамгийн хамгийн номтой нөхөрлөгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-30 17:41:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан “Номын баяр”-ын үеэр хамгийн эртний, том, жижиг, хуучирсан номыг шалгарууллаа.

Хамгийн эртний номын эзнээр Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Ш.Пүрэвсүрэн /Доржзовд-9 эрдэнэ, Хүүхдийн Банзрагч алтаар бичигдсэн, Жадамба-төвд хэл дээрх гар бичмэл/, хамгийн жижиг номын эзнээр Өмнөдэлгэр сумын гуравдугаар багийн иргэн Д.Нэргүй /Монголын нууц товчоо/, хамгийн том номын эзэн Мөрөн сумын иргэн Д.Гансүрэн /Үлгэрийн далай Энх-Амгалангийн 53 онд бичигдсэн хэмээх тайлбартай/, хамгийн хуучирсан номын эзнээр Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Ж.Хэнтийбаатар /Төвд-Монгол толь/ нар шалгарав.

 

Энэ үеэр Хэнтийгээс төрсөн олон сайхан алдартнуудыг магтах зорилгоор яруу найрагч Ц.Нэргүйн "Миний Хэнтий" шүлгийг аймгийн бүх сургагчдаар цээжлүүлж уншуулах ажлыг 24 сургууль зохион байгуулснаас хамгийн сайн уншсан Хэрлэн нэгдүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор, Норовлин сумын ЕБС-д үнэ бүхий зүйл, Тусгай шагналын Батламж олголоо. Мөн Хэрлэн нэгдүгээр сургуулийн Л.Ариунтөгс  багштай 9г анги, Хан Хэнтий цогцолбор сургуулийн Б.Заяа  багштай 6а анги, Тэмүүжин цогцолбор сургуулийн Б.Батзаяа багштай  11-р анги, Эрдэм баян 4 дүгээр сургуулийн П.Энхтуяа багштай 5в  анги тус тус шалгарав.


Холбоотой мэдээ