НҮБ-ын ХАС хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх төвд хандив өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг түр хамгаалах, үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулсан "Нэг цэгийн үйлчилгээний төв"-д НҮБ-ын Хүн амын сангаас 81,4 сая төгрөгийн үнэ бүхий хатуу зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай эд зүйлс хандивлалаа.
Тусламжийг тус байгууллагын Монгол дахь суурийн
төлөөлөгч Наоми Китахара өчигдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн юм.
"Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн барилгыг
барихад орон нутгийн төсвийн 100 сая төгрөгөөр барьж, энэ сарын 13-ны өдөр
ашиглалтад өгсөн юм. Барилгын ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги гүйцэтгэсэн байна.
Одоо тус төв нь ажиллах боломжоор бүрэн хангагдсан
бөгөөд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хуульд заасны дагуу тун удахгүй хохирогчийн амь нас, эрүүл мэнд,
аюулгүй байдлыг хангах, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэх аж.