Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулж, хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-29 17:22:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан ‘’Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулах’’ арга хэмжээг зохион байгуулав.

Ёслолд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуул, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож Монгол Улсын Төрийн далбаа болон Нийслэлийн туганд хүндэтгэл үзүүллээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч Ж.Мөнхбаяр нар тус ангийн хугацаат цэргийн албыг нэр төртэйгээр хааж буй цэргийн албан хаагчдад Засаг даргын ‘’Талархал’’-ын бичиг гардуулав.



Холбоотой мэдээ