Хамгийн өндөр орлоготой телевизийн эмэгтэй жүжигчдийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-26 11:27:30

МОСКВА./АиФ/Forbes” сэтгүүл жил бүр бэлтгэн гаргадаг хамгийн өндөр орлоготой телевизийн эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтыг “Орчин үеийн  гэр бүл” цуврал киноны гол дүрийн жүжигчдийн нэг София Вергара тэргүүлжээ. Өнгөрсөн жил тэрбээр 42,5 сая ам.долларын орлого олсон байна.


Хоёрдугаар байрыг “Агуу тэсрэлтийн онол” цувралд үйлчлэгч бүсгүйн дүрд тоголдог жүжигчин Кейли Куоко эзэлжээ. Түүний орлогыг 24,5 сая ам.доллараар үнэлсэн байна. Харин гуравдугаар байрт 23,5 сая ам.доллараар “Хүслийн анатоми” цувралын эмчийн дүрийг бүтээсэн жүжигчин Эллэн Помпео орсон байна.


Түүнчлэн “Хууль ба хэв журам” цувралын од Маришка Харгитей 13 сая ам.доллараар дөрөвдүгээр байрт, “Орчин үеийн гэр бүл” цуврал киноны жүжигчин Жули Боуэн 12,5 сая ам.долларын орлоготойгоор тавдугаар байрт тус бүр жагссан байна. 

Холбоотой мэдээ