Гэрээг хадгалан авч үлдэхийг талуудад уриалахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-26 10:33:43

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудын устгах тухай гэрээг хадгалан авч үлдэх асуудлаар талууд зөвлөлдөх уулзалт хийх хэрэгтэй бөгөөд гэрээг цуцлах ажиллагаа нь олон улсын аюулгүй байдалд аюул учруулна гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дэмжлэг авах Оросын тогтоолын төсөлд дурджээ.


Баримт бичгийн тогтоолын хэсгийн эхний зүйлд “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг бэхжүүлэхэд хүчин чармайлт тавих, түүний үр ашигтай байдлыг хадгалан авч үлдэхийг Ерөнхий Ассамблей гэрээний талууд, бүх улсад уриалж байна” гэж дурджээ. Харин 2 дугаар зүйл заалтад гэрээг бүрэн, нарийн хэрэгжүүлэх замаар хадгалан авч үлдэхэд хүчин чармайлт тавихыг гэрээний талуудад уриалжээ.  


“Гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх асуудлаар хийх зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэхийн сацуу нээлтэй байдал, харилцан хүндэтгэл, хамтран ажиллах боломжууд дээр суурилсан стратегийн асуудлаархи үр дүнтэй яриа хэлэлцээг сэргээхийг Ерөнхий Ассамлбей ОХУ болон АНУ-д уриалж байна” гэж 3 дугаар зүйл заалтад тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ