Усжуулагчид ойн өдрөөрөө төгөл байгуулах ажлыг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-26 09:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Манай улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ойн хүрээнд хийсэн ажлуудыг талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш. Мягмар өчигдөр танилцуулж, “Хөгжлийн түлхүүр Ус” номын нээлт болж, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдэд шинэ номын дээжээс гардуулсан бол өнөөдөр ойн баярын хурал болж усны салбарын гавьяатуудад шагнал гардуулах ёслол болно.


Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэдрийлэнг” ХХК-иас хамтран байгуулж буй “Усжуулагчдын төгөл”-ийн шавь тавих ёслол  болсон юм. Төгөл байгуулах саналыг усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнууд санаачлан холбогдох байгууллагууд дэмжсэнээр ийнхүү шавийг тавилаа. Ёслолыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэхдээ, төгөл байгуулах бүтээн байгуулалтын ажил ирэх хавар буюу 2019 оны 4-р сарын 20-ноос эхэлнэ гэдгийг мэдэгдлээ.

 

 

Холбоотой мэдээ