Хориг арга хэмжээ нь тогтвортой энх тайван байдалд хүрэх үйл явцад хор хөнөөл учруулж байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-25 16:18:04

БЭЭЖИН. /ТАСС/. Умард Солонгост шахалт үзүүлэх, хориг арга хэмжээний бодлого нь Солонгосын хойгт тогтвортой энх тайван байдалд хүрэх үйл явцад хор хөнөөл учруулж байна гэж Умард Солонгосын гадаад хэргийн яамны дэргэдэх энх тайвны хүрээлэнгийн орлогч захирал Сон Иль Хёк Бээжин хот дахь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Сяншаний чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.


“Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээнүүд нь итгэлцлийг бэхжүүлэх бус эвдэж байна.  Итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүд нь хориг арга хэмжээ, шахалтыг дагуулж болохгүй. Умард Солонгосын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээнд нэгдэж буй улсууд Солонгосын хойгт ажиглагдаж болох эерэг өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ