Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Усжуулагчдын төгөл” байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-25 11:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг 10 дугаар сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр БОАЖЯ-наас мэдээллээ.

Ойн арга хэмжээ өнгөрсөн хавраас эхэлж, хүүхэд залуусын дунд “Ус-хөгжил” анхдугаар чуулганыг ШУТИС-д, “Зуун дамжсан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд, “Монгол Улсын усны бодлого” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд, “Ус хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, “Усны хөгжил дэвшил ба Сайн засаглал” хэлэлцүүлгийг Монол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд тус тус зохион байгуулав. Ойд зориулан гаргасан “Хөгжлийн түлхүүр-Ус”, “Урсан өнгөрөх он жилүүд” гэсэн хоёр номыг өнөөдөр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар усны эрдэмтэн, мэргэжилтнүүдэд гардуулан өглөө. Дээрх номуудыг Монгол Улсын Байгаль орчны Гавьяат ажилтан, ХАА-н ухааны доктор, Усны барилгын зөвлөх инженер Ц.Балдандорж, ХААИС-ийн инженер, технологийн сургуулийн профессор Ш.Баранчулуун нар редакторлон гаргажээ.

Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийг ойн хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Усжуулагчдын төгөл” байгуулах ёслолын арга хэмжээ болов.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ