Одоогоор цасанд хаагдсан зам даваа байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдрийн байдлаар цасанд хаагдсан зам даваа байхгүй байна.
Өнгөрсөн сарын 25, 26-ны өдөр баруун аймгуудын нутгаар цас орсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Солонготын даваа цасанд хаагдсаныг нээсэн.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум цагаанаар зудархуу зэрэглэлд хүрсэн аж.
Гуравдугаар сарын нэгний байдлаар нийт 20 аймгийн 205 суманд 248910, үүний дотор бод-34764, бог-214146 толгой мал хорогдоод байна.
Б.Туул