Ромын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-15 12:26:28

СӨҮЛ. /ТАСС/. Ромын Пап Франциск Умард Солонгост ирэх оны хавар айлчилж магадгүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын эрх баригч “Тобуро” ардчилсан намын тэргүүн Ли Хве Чаны мэдэгдснийг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлэв.


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 13-21-ний өдрүүдэд Европын улсуудад айлчилж байгаа юм. Ватиканд хийх айлчлалынхаа үеэр тэрбээр Ромын Папд Умард Солонгосын удирдагчийн урилгыг дамжуулан өгнө гэж Мүн Жэ Ины засаг захиргаа өмнө нь мэдэгдсэн.


Ромын Пап Франциск хоёр Солонгосын энх тайвны төлөө хэд хэдэн удаа олонд нээлттэй залбирч байжээ. 

Холбоотой мэдээ