Сэлэнгэ аймгийн ахмадын хороо аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-15 11:00:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улс эх орон, Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулж яваа үе үеийн ахмадуудынхаа итгэлийг өвөрлөж, тэдэнд чиглэсэн олон чухал ажлыг санаачлан зохион явуулдаг аймгийн Ахмадын хороо 10 дугаар сарын 06-ны өдөр Ахмадын хорооны IX бага хурлаа Баянгол суманд хийлээ. 

Энэ үеэр тус суманд “Ахмадын өргөө” шинээр үүд хаалгаа нээж ахмад настнаа хүлээн авахад бэлэн болсон байна. Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо нь аймгийнхаа 10900 гаруй ахмадын дуу хоолойг төлөөлөн илэрхийлж, тэдний нийтлэг эрх ашгийг нь хамгаалж, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, аймаг, орон нутгийнхаа ажил амьдралд ахмадуудыг өргөнөөр оролцуулж арвин баялаг туршлагыг нь залуу хойч үедээ өвлүүлэх, уулзалт өдөрлөгүүдэд ахмадын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилласаар байгаа. Энэ ч амжилтаараа Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо нь  2015, 2016 онуудад ажлаараа улсдаа тэргүүлж 2017 онд Улсын тэргүүний шилдгийн шилдэг Ахмадын байгууллагаар шалгарсан байна. Энэ амжилтыг нь үнэлж, олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Сэлэнгэ аймгийн Ахмадын хороог шагнаж урамшуулжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ