Ахуйн газтай холбоотой асуудлыг хянах шалгах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-06 20:08:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Өсвөр насны хүүхдүүд ахуйн газ үнэрлэх болон мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эм, ургамал хэрэглэх тохиолдол цөөнгүй гарах болсон тул аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад дээрх асуудлыг цэгцлэх, шалгах үүрэг өглөө.

Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас 220 гр-аар савласан ахуйн гаазыг худалдах журмын төсөл боловсруулжээ. Ахуйн газыг худалдахдаа тусгай зөвшөөрөлтэй, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан цөөн тооны супер маркетуудаар худалдах тухай тусгажээ.

Ингэхдээ МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг заавал үндэслэх ёстой гэв. Харин Цагдаагийн газраас ахуйн газын зохисгүй хэрэглээний талаар арга хэмжээ авахын тулд сургуулийн ойр орчимд газ худалдахгүй байх, тусгай зөвшөөрөлтэй, тодорхой цэгүүдэд хяналттайгаар борлуулах, насанд хүрээгүй болон согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн өвчтэй хүнд худалдахгүй байх талаар дурджээ.

Мөн газ худалдан борлуулах аж ахуйн нэгж байгууллагууд нэг стандартыг дагаж мөрддөг болох хэрэгтэйг онцолсон байна. Дээрх журмын төслийн талаар хуулийн байгууллагууд судалгаа хийх аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ