Есдүгээр сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-09-25 08:01:48

09.00 цагтBlue Sky зочид буудалд “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах нь” сургалт болно.

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтран “IPDC talks: Mongolia” арга хэмжээ зохион байгуулна. Утас:99009910

10.00 цагт БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар  Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Утас: 325044, 91113191, 88080750

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд 2018 онд шинээр IPO гаргасан компаниудын нээлттэй зөвлөлдөх уулзалт болно.

11.00 цагт АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн төв”-д АТГ-аас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Төрийн ордонд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл"-ийг УИХ-ын даргад өргөн барина.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн автозамын хөгжлийн газрын удирдлагууд Баянзүрх гүүрийн ажлын явцтай танилцана. Утас:99945858

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Хаппи Веритас” оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ