Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-20 18:55:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эцэг эхчүүд, хүүхэд багачуудыг БНХАУ-аас импортоор орж ирсэн хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсийг худалдан авахгүй байхыг зөвлөлөө. 

Сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан зарим хүнсний дэлгүүрүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний биед сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах болсон бөгөөд худалдан авагчид нь ихэвчлэн балчир насны хүүхэд байгаа ажээ.

Тиймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар бизнес эрхлэгчдийг шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зарж борлуулахгүй байх, хэрэглэгчдийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.


Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ