Чех улсад “Зика” вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-25 17:26:12

ПРАГА. /RIA Novosti/. Чех улсад “Зика” вирусийн халдвар авсан анхны хоёр тохиолдол бүртгэгдсэний тус улсын Эрүүл мэндийн яам нотолсон байна. Энэ тухай төрийн мэдлийн телевиз мэдээлжээ.

“Чехэд “Зика” вирусийн халдвар авсан хоёр тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам нотоллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн сайд Сватоплук Немечек тусгайлан хэвлэлийн хурал зохион байгуулж өгнө” гэж мэдээлэлд дурдсан байна.

“Зика” вирус нь ихэвчлэн шумуулаар дамжин хүнд халдварладаг. Гэхдээ хүнээс хүнд халдварласан анхны тохиолдол урьд нь АНУ-д бүртгэгдсэн юм. “Зика” вирус нь жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү аюултай бөгөөд хэрэв уг вирусээр халдварласан тохиолдолд ураг микроцефаль буюу төрөлхийн гажигтай болдог байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ