Шар тэмдэглэгээг давж түгжрэл үүсгэсэн жолоочид хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-20 13:04:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын хүрээнд уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг маргаашнаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр боллоо.


Замын хөдөлгөөн түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байгаа юм.

Тэгвэл энэ оны 11 дүгээр сараас эхлэх  Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд  нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасны дагуу уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах болжээ.


Замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт уг тэмдэглэгээг хийснээр замын хөдөлгөөний ачаалал буурах аж.

Холбоотой мэдээ