БНАСАУ цөмийн болон пуужингийн объектуудаа татан буулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-19 12:20:27

СӨҮЛ. /РИА Новости/. Умард Солонгосын Пёнан-Пукто мужид оршдог Тончханни пуужингийн талбайгаа хааж, Йонбён дахь цөмийн объектуудаа татан буулгахаа тус улсын удирдагч амлалаа. Энэ тухай БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“БНАСАУ болон АНУ хоорондын хамтарсан мэдэгдлийн дагуу Йонбён дахь цөмийн объектоо бүрэн татан буулгах зэрэг нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа Умардын тал илэрхийлсэн. Түүнчлэн юуны өмнө сонирхсон улс орнуудын шинжээчдийн хяналтан дор Тончханни дахь пуужингийн хөдөлгүүрүүдийн туршилтын талбай болон пуужин хөөргөх тавцанг бүрэн татан буулгахаар шийдлээ” гэж уг баримт бичигт дурдсан байна.

Д.Жаргал




Холбоотой мэдээ