Дипломат үйл ажиллагаа дайн дэгдэхээс сэргийлж чадсан гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 14:52:15

МОСКВА./ТАСС/. Сүүлийн хэдэн долоо хоногуудад яриа хэлэлцээ эрчимтэй хийж эхэлсэн нь Сирийн Идлиб хотод цэргийн ажиллагаа өрнөхөөс сэргийлж чадлаа гэж Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф мэдэгджээ.

 

"Анкара болон Дамаск хотод айлчлах үеэр мөн Тегеранд болсон Иран-Орос-Туркийн дээд хэмжээний уулзалтын үеэр явуулсан хариуцлагатай, эрчимтэй дипломат үйл ажиллагаа, Сочид хийсэн уулзалтууд нь Идлибд дайн дэгдэхээс сэргийлж чадлаа. Дипломат үйл ажиллагаа хэрэгжиж байна” гэж тэрбээр “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.

 

Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоган нар Сирийн Идлиб хотод цэрэггүй бүс байгуулахаар тохиролцсон юм. Түүнчлэн хоёр улсын батлан хамгаалахын сайд нар Идлибийн цэрэггүй бүс дэх нөхцөл байдлыг тогтворжуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Холбоотой мэдээ