Тээвэрчид хөдөлмөрөө үнэлүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:56:52

Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал аймгийн "Жаахан шарга" ХЖТ-т болж, Баруун-Урт сумын  Д.Гомбосүрэн,  Д.Банзай Алтан гадас одонгоор, мөн сумын Г.Ганболд,  Д.Төмөрбаатар, Ч.Багвар  Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялааж, 70 гаруй хүн “Онц тээвэрчин” болжээ. 

Монгол Улсын төрийн шагналт засварчин Д.Цэвэгжав гээд олон арван алдартнуудыг дундаасаа төрүүлсэн Сүхбаатар аймгийн  автотээврийн салбартай ажил амьдралаа холбосон 400 гаруй тээвэрчин цуглан ойн баяраа тэмдэглэж, 140 гаруй хүн төр засгийн болон салбар, аймгийн  шагналаар шагнагджээ.   
Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан жараас дээш насны 140 орчим ахмад буурлуудад гарын бэлгээ гардуулжээ.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд