Хандгай агнагчдыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-23 12:49:38

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Ханхэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы ойролцоох Заан тэрэлжид хандгай агнасан гэх мэдээллийг цагдаагийн газар шалгаж байна.

Иргэд зам зууртаа хээлтэй хандгайн сэгтэй тааралдаад уг мэдээллийг өгсөн мөрөөр хандгай агнагчдыг шалгаж эхэлсэн байна. Одоогоор тодорхой сэжигтэн олдоогүй ч хандгайн зарим эрхтэн байхгүй болсноос үзвэл хандгайн мах, чөмөг, уруул, тос зэргээр ядаргаа тайлах эм хийдэг гэсэн зар их гарч байдгаас үүдэлтэй байж болзошгүйг Цагдаагийнхан анхааруулж байгаа юм. Цагдаагийн нарийвчилсан шалгалтын дараа хандгайг агнасан уу, эсхүл байгалийн жамаар үхэж үрэгдсэн үү гэдгийг тодорхой болгох юм байна.

Ж.Батсайхан 

 

Холбоотой мэдээ