Дели хотод 10 гаруй сая хүн усгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 09:39:11

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн нийслэл Дели хотын дийлэнх хэсгийг усаар хангадаг гол сувгийг жагсагчид сүйтгэсний улмаас тус хотын 10 гаруй сая иргэн усгүй болсон байна.

Ажлын байранд квот тогтоох болсонд хилэгнэсэн хөдөө аж ахуй эрхлэгчид жагсаал зохион байгуулж, "Мунак" сувгийг эзлэн авсныг Энэтхэгийн цэргийнхэн чөлөөлж, хяналтаа тогтоожээ.

Усны хангамжийг эргүүлэн хэвийн ажиллагаанд оруулахад 3-4 өдөр шаардлагатай гэж Дели хотын усны байгууллагын тэргүүн Кешав Чандра мэдэгдэв.

Усны хямралаас болж Дели хотын бүх сургуулийг хаасан байна.

Мөн гурван өдөр үргэлжилсэн бослогын үеэр 16 хүн амиа алдаж,хэдэн зуун хүн гэмтжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ