Ой хээрийн түймэр 84,8 сая төгрөгийн хохирол учруулжээ

Орон нутагт | Увс
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 12:27:26

Өнгөрөгч 8 дугаар сард Увс аймагт хүчтэй салхи шуурга 3, мал, амьтны гоц халдварт өвчин 1, ой хээрийн түймэр 5, обьектын гал түймэр 8 гарчээ. Хүчтэй салхи шуурга, үерийн улмаас албан газар, аж ахуйн нэгж байгууллага,  иргэдэд 165.2 сая төгрөгийн хохирол учирчээ. 


Өнгөрсөн сарын 18-ны өдөр тус аймгийн Тэс суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол гарч сумын Хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. 
Мөн Сагил, Түргэн суманд 5 удаагийн ой хээрийн түймэр гарч 223.6 га ой, 39.6 га хээрийн талбай, нийт 263.2 га талбай шатаж байгаль экологид 84.8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Тэрчлэн аймгийн хэмжээнд обьектын түймэр 8 гарч иргэдэд 123.5 сая төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулаас 110 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан аж. 

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд