Чингис хотын газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлтөнд тодотгол хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:46:04

Хэнтий аймгийн ИТХ 16 дугаар хуралдаанаараймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталсан юм. Мөн Чингис хотын газар зохион байгуулалт,  ерөнхий төлөвлөлтөнд тодотгол хийж дараагийн 17 дугаар хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо. 

Хуралдааны явцад төлөөлөгчдөөс олон янзын санал, шүүмж гарч байв.  Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол аймгийнхаа  төвийг Чингис хот хэмээн нэрийдсэнтэй  холбогдуулаад хотын төлөвлөлтийг  шинэчлэн  тодотгол хийх шаарлага зүй ёсоор урган гарч байна. Дэлхийд ганцхан байгаа Чингис хэмээх хүндтэй нэртэй хот маань  аялал жуулчлалын нэг гол төв болох учраас хотынхоо хөгжилд  онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй.  Тиймээс иргэд болон сум аймгаас сонгогдсон төлөөлөгчид энэ асуудлыг  иргэдээрээ хэлэлцүүлж,  аймгийн хуралд санал  боловсруулан оруулж ирэх хэрэгтэйг албаныхан хэллээ.

Мөн энэ хурлаар Чингис хотын төвд баригдаж байгаа орон сууцнуудын В1 /подвал, хонгил/давхар болон түүнээс дээш  давхруудыг ашиглах журам гаргаж мөрдүүлье гэсэн шийдвэр тэргүүлэгчдийн хурлаас  гарсан ч энэ шийдвэрийг аймгийн дараагийн хурлаар батлахаар болов. Иймээс энэ журмыг батлагдахаас өмнө  үйлдвэр, үйлчилгээ эрхлэх  байр нөхцөлүүдээ тодорхойлж нэгдсэн зохион байгуулалтанд оруулах нь бидний үүрэг гэдгийг ойлгох ёстой. Энэ талаарх саналаа мэдээллийн бүх сувгуудаар дамжуулан аймгийн хуралд хүргүүлэх шаардлагатай болж байгаа ажээ.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ