Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-18 17:07:44

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгооор Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах товыг зарлав.

Мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирэх сарын 3-4-ний өдрүүдэд бүртгэж 7-8-ны өдрүүдэд шалгалтыг нь авахаар болжээ. Захирагчийн ажлын албанаас Цахилгаан эрчим хүчний хангамжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангуулах диспетчерийн шуурхай удирдлага хариуцсан мэргэжилтэн, Ногоон байгууламж, барилга, газрын ашиглалт, төлөвлөлт, хотын нийтийн эзэмшлийн архитектурын жижиг байгууламжийн хяналт, хогны менежмент хариуцсан мэргэжилтэн зэрэг хоёр ажлын байрны захиалга.

Мөн аймгийн Боловсрол, Соёлын газраас нийт гурван  ажлын байрны захиалга ирүүлжээ. Үүнд: Хөгжмийн боловсрол хариуцсан, Түүх, нийгмийн ухаан газарзүйн боловсрол хариуцсан, Биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай харилцах асуудал, ТЗУХ-ийн дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт гурван ажлын байр болон бусад чиглэлд нийт 10 гаруй ажлын байр байгаа аж.  

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ