“Архигүй шинэлье” уриалгын үр дүнг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 14:02:56

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд “Уламжлалт баяраа ухаалаг тэмдэглэцгээе” зөвлөлгөөн болж сумын 80 гаруй иргэд оролцон “Архигүй шинэлье” уриалгыг гаргаж 4 зүйл бүхий уриалгыг өрх бүрт хүргэжээ. Энэхүү уриалгын үр дүнгийн талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа иргэдээсээ асуух зорилгоор 2 асуулт тус бүр 3 сонголттой хариултаар санал асуулга авч, санал асуулгын дүнд анализ хийн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөх гэнэ. 

Иргэдэд хүргүүлсэн уриалгад нутгийн иргэддээ өрх гэр, өөрийн биед санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр өв соёлоо эрхэмлэн ёс заншлаа хүндлэн золгоцгоож, цагаан сарын хүндлэл ёслолын цадиг түүхийг улбаалан бор дарсыг орхиж цагаан идээ, цагаан ундаагаа хэрэглэцгээех, ахас ихэс, нялхас балчрын гарыг цайлгах эрхэм ёсыг гажуудуулсан гадны бараа бүтээгдэхүүнийг гар дамжуулан солилцдогоо больцгоох, цагаан сэтгэлийн ариун хүндлэл амны билиг ашдын ерөөлөө хэлэлцэн уламжлал ёсоо сэргээцгээхийг уриалсан ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ