Улсын сайн малчдын цол тэмдгийг гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 23:34:34

Булган аймгаас мичин жилийн босгон дээр улсын сайн малчин 4 төрлөө.

Буурал дээдсээс уламжлан ирсэн буянт мал сүргээ өсгөн үржүүлж онцгой амжилт гаргасан Хутаг - Өндөр сумын малчин Ч.Даваасүрэн,  Баян-Агт сумын малчин Д.Галбадрах,  Сайхан сумын малчин Д.Баасансүрэн,  Хангал сумын малчин  Р.Энхбат нарт "Улсын сайн малчин" хэмээх эрхэм шагналыг нь аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат гардуулан өглөө.

П.Батням

Холбоотой мэдээ