Орчин үеийн стандартад нийцсэн уулзалт, байцаалтын өрөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 23:18:30

Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй "Канад сангийн Орон нутгийн санаачлага" хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн Цагдаагийн газар  орчин үеийн стандартад нийцсэн уулзалт, байцаалтын өрөөтэй болсноо сар шинтийн өмнөхөн нээв.

Энэ өрөө хоёр хэсгээс бүрдэх ба байцаалтын хэсэгт дуу тусгаарлагч хана,гэрэлтүүлэг, агааржуулагч,шилэн хаалт,хөдөлгөөнт камер, хяналтын хэсэгт камер, дуу, дүрс хураагч зэргийг  олон улсын стандартад нийцүүлэн тохижуулжээ.

ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар, Р.Чингис, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, дэд дарга, дэд комиссар Ж.Буянт зэрэг албаныхан нээлтэнд оролцох үеэрээ цаашид яг ийм өрөөг бүх салбар, нэгжүүддээ тохижуулах хэтийн зорилготой буйгаа хэлээд, байцаан шийтгэх ажилтай холбоотой зарим нэг төөрөгдлийг арилгахад чухал нөлөө болж байгааг тодотгов. Уулзалт, байцаалтын ийм өрөөг тус сан Монгол Улсын хэмжээнд хоёрыг тохижуулсны нэг Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дах Цагдаагийн газарт ашиглалтанд ороод удаагүй аж. Өнгөрсөн оны 11 сард эхэлж 2016 оны 2 сарын 05-ны өдөр ашиглалтанд орсон энэ өрөөг  45 сая 700 мянган төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан байна.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

Холбоотой мэдээ