Гал унтраах дадлага сургууль хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх тасгаас Сүхбаатар сумын “Бор гүвээ” 5-р багийн иргэдэд танхимын сургалт гал унтраах дадлага сургуулийг хөдөлгөөнт хэлбэрээр үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Уг сургалтын үеэр гал унтраах дадлага сургуулийг бодитоор харуулж, иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлэг материал тараах, сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгааг хүргэн ажиллажээ. Тус үйл ажиллагааг Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн салааны захирагч дэслэгч У.Энхтөр, Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга ахлах дэслэгч Т.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, “TATA DAEWOO” маркын гал унтраах үндсэн албаны автомашин нэг, “Hyundai libero” маркын эмнэлэгийн зориулалттай автомашин нэг гэсэн хоёр техниктэйгээр зохион явуулсан байна. Энэ үеэр Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх аврах ангийн бүрэлдэхүүн гал унтраах болон аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг дэлгэн иргэдэд танилцуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий сэрэмжлүүлэгийн материалыг айл өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдад тараах ажлуудыг гүйцэтгэсэн аж.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг