Путин: ОХУ, Иран стратегийн түншийн харилцаатай

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-04 15:06:20

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Улс төрийн хяналтын зөвлөлийн Стратеги судалгааны төвийн тэргүүн Али Акбар Велаяти ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Москва хотноо өчигдөр уулзаж, бүс нутгийн болон хоёр талын харилцааг хэлэлцсэн байна.

Бүх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал бөгөөд ингэхийн тулд бүх боломж, бололцоогоо шавхах хэрэгтэй гэж Путин уулзалтын үеэр мэдэгдээд, хоёр талын стратегийн түншийн харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Москва, Тегеран стратегийн түншийн харилцаатай болохыг тэрбээр онцолсон байна.

Харин Али Акбар Велаяти, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улс стратегийн түншийн харилцаагаа идэвхжүүлэхийн төлөө ажиллаж байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ