Хурдны галт тэрэг жуулчдын урсгалын ачааллыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-02 16:35:12

УЛААН-ҮД. /newsbabr/. Буриадын нийслэл Улаан-Үд болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд хурдны төмөр замын харилцаа тогтоох саналыг Монголын Улсын Их Хурлын төлөөлөгчид болох Ч.Улаан, Д.Арвин нар энэ оны нэгдүгээр сард Буриадын Ардын их хурлын дарга Цырен-Даши Доржиевтой уулзахдаа тавьжээ.

Орос-Монголын хил автомашины урт дараалалд дарагддаг бөгөөд жуулчдын урсгалын ачааллыг бууруулахад хурдны галт тэрэг тус дөхөм болно. Хоёр орны нийслэл хооронд төмөр замын харилцаа байдаг боловч Улаанбаатараас Улаан-Үд хүрэхэд бараг хоёр хонодог бөгөөд зөвхөн Наушкийн өртөөнд таван цаг зогсдог байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ