Улаанбаатар хотын гудамжны хүүхдүүдийн тухай кино нээлтээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-01-28 19:12:23

БАДЕН ВЮРТЕМБЕРГ. /schwaebische.de/. Залуу найруулагч Жеремия Хэппэлер болон Йорг Лохер нарын бүтээсэн, Монгол Улсын нийслэлд амьдардаг гудамжны хэмээх тодотголтой хүүхдүүдийн талаар хийсэн баримтат кино Фридингэн хотод нээлтээ хийх гэж байна.

Улаанбаатар хотын гудамжны бүлэг хүүхдүүдийн тухай энэ кинонд Монголын өнөөгийн байдалд дүгнэлт хийхийг зорьжээ. Монгол Улс бол ер бусын сайхан орон болохыг уг киноны сэтгэл хөдлөм үйл явдал болон угсаатны бүлгийн соёлын тухай хэсгээс харж болно.

Хоёр гишүүнтэй кино баг Монголд ажиллахад үнэхээр хүнд байсан. Гэхдээ киноны гол дүрийн хүүхдүүдийг хайж олоход бэрхшээлтэй байгаагүй. Харамсалтай нь, энэ бол тэр хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг юм.

Зайтинген Оверфлахт музейд баасан гарагийн 19 цагт болох  "Хаягдсан хүүхдүүдийн хот" кино ны нээлтийн ажиллагаанд үнэ төлбөргүй орж болно.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ