АНУ-Япон хэлэлцээр байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-22 16:50:22

ТОКИО. /Xinhua/. АНУ-ын цэргийг Японд байрлуулах төсвийг тусгасан хэлэлцээрт АНУ, Япон гарын үсэг зурлаа.

АНУ-тай хийж байгаа цэргийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэсэн байр сууриа Японы Засгийн газар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр дахин нотолсон байна.

Япон дахь АНУ-ын цэргийн оролцоо Японы  аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай юм гэж Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, өнгөрсөн сард хийсэн Умард Солонгосын цөмийн туршилтаас болж бүс нутгийн аюулгүй байдал улам хүнд болж байгааг дурдсан байна.

Харин Японд суугаа АНУ-ын Элчин сайд Каролин Кеннеди, АНУ-Японы эвсэл тууштай хэвээр байна гэж ёслолын үеэр мэдэгдсэн байна. "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд АНУ-ын цэргүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байж, бүх талын бэлтгэлийг хангаж байхыг энэ баримт бичиг баталгаажуулна. АНУ-Японы эвсэл бүх талаар урьд өмнө хэзээ ч ийм хүчирхэг байгаагүй" гэж Кеннеди мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ