Бөхмөрөн сум хийдтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:24:36

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, Гавьяат барилгачин Д.Пунцаг сумынхаа 90 жилийн ойгоор “Сайн буянт” хийдийг барьж ашиглалтад оруулсан байна.

Хийдийн барилга барих хөрөнгийг Бөхмөрөн сумын уугуул Сайнбуянгийн үр хүүхдүүд шийдвэрлэж өгчээ. Хийдийн доторх эд хогшилыг гавьяат нэгдэлчин Д.Пунцаг урласан бол бурхан шүтээн, ном судрыг нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Сайн номун” хийдийн хамба лам, Бөхмөрөн сумын уугуул Сайнбуянгийн Нэргүй хандивласан байна. Тус хийдэд лам байхгүй тул одоогоор ном хурах боломжгүй байна.

“Сайн номун” хийдийн хамба лам С.Нэргүй Бөхмөрөн сумын гурван хүүхдийг үнэ төлбөргүйгээр сургаж өгье гэсэн боловч тус сумаас явж суралцах хүүхэд олдохгүй байгаа аж. Одоогоор Д.Дүгэржав хэмээх 60 гаруй насны хүн хийдийг хариуцан ажиллуулж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ