57 согтуу жолооч журамлав

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-01-21 14:25:52

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид илрүүлэн журамлажээ.

ЗЦГ-ын ЖШУХ-т өчигдөр нийт 329 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн байна. Ослын улмаас долоон хүн хүнд хөнгөн гэмтсэнээс зургаа нь явган зорчигч байжээ.

Тухайлбал ХУД-ийн нутаг То вангийн гудамж, “Хан уул тауэр” барилгын зүүн замд Benz маркийн авто машины жолооч нь явган зорчигч 27 настай эмэгтэй Ж-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлэн шалгаж байна.

Орон нутгийн хувьд Өмнөговь аймгийн Баяy овоо сум Могойт багийн нутаг Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замд Грейс, Nord Веnz маркийн автомашинууд мөргөлдөж, 29 настай эрэгтэй Д нас барсан хэрэг гарчээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ